
Б.Болд
Гүйцэтгэх захирал
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм харилцагч, хамтран ажиллагч, манай цахим хуудсыг зорин зочилж буй Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
“Эрчис ойл” ТӨХХК нь иргэний нисэхийн салбарын агаарын хөлгийн түлшний найдвартай, тасралтгүй хангамжийг бүрдүүлэх үүрэг, хариуцлагыг эрхэмлэн ажилладаг. Бид түлшний нийлүүлэлт, хадгалалт, чанарын баталгаажуулалт, түгээлт, сумлагааны үйл ажиллагаанд аюулгүй ажиллагаа, чанар, хариуцлагыг нэн тэргүүнд тавьдаг.
Нислэгийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад түлшний хангамжийн үе шат бүр чухал үүрэгтэй. Иймээс бид олон улсын стандартын шаардлагад нийцсэн үйл ажиллагааг төлөвшүүлэх, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, техник, технологийн шийдлийг сайжруулахад анхаарч байна.
Цаашид нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ ил тод, хариуцлагатай засаглалыг хөгжүүлэхийг зорьж байна. Харилцагч, түнш байгууллагуудтайгаа харилцан итгэлцэл, урт хугацааны хамтын ажиллагаанд тулгуурлан иргэний нисэхийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах нь бидний нийтлэг зорилго юм.
Манай цахим хуудас байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ мэдээллийг Та бүхэнд нээлттэй хүргэх, санал хүсэлтийг тань хүлээн авах харилцааны гүүр байх болно.
Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг харилцагч, түншүүд болон компанийн хөгжилд өдөр бүр хувь нэмрээ оруулж буй нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.
Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан, ажил үйлсийн амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал Б.Болд