Эрчис Ойл ХХК нь Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах мэргэжлийн холбоодын төлөөлөл, төрийн бус байгууллагуудын худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А3 гэрчилгээтэй иргэдийг бүртгэж байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-
Үнэлгээний хороонд хараат бус гишүүнээр ажиллах тухай харьяалагдах Иргэний нийгмийн байгууллага, Төрийн бус байгууллагын албан бичиг ирүүлэх
-
Иргэний үнэмлэхийн хуулбар
-
Худалдан авах ажиллагааны А3 сертификатын хуулбар /хүчин төгөлдөр хугацаатай байх/
Жич: Бүртгэл 2026.01.01-2026.12.31-ний өдрүүдэд явагдана.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Утас: 77140088
Цахим шуудан: procurement@erchis-oil.mn
НИЙТЭЛСЭН: 2026-01-29 өдөр 13:00:0 цаг
Хуваалцах